Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Ёс Зүйн Дүрэм

Мэргэжлийн түвшинд, шударга, зарчимч, хариуцлагатай ажиллана.

  • Зөвлөх үйлчилгээний процесст өөрийн гүйцэтгэх үүрэг функцийг харилцагчтай зөв  тодорхойлж, зөвхөн мэргэшсэн чиглэлээрээ зөвлөгөө өгөх, цаг хугацаанд нь амласнаа заавал хэрэгжүүлж ажиллана.
  • Аливаа зөвлөмж нь онолын орчин үеийн хандлагад суурилан амьдралд хэрэгжиж бодитой үр дүнд хүргэж ажиллана.
  • Аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид мэргэжлийн бие даасан байдлыг хадгалан асуудалд бодитой хандаж ажиллана.
  • Харилцагчдад тохирсон оновчтой , зөв, хэрэгжихүйц зөвлөмжийг өгөхдөө асуудалд мэргэжлийн голч хандлагыг баримтлан ажиллана.
  • Зөвлөхийн мэргэжлийн болон ёс зүйн дүрмийн хүрээнд хууль бус, зөрчилтэй асуудлаас татгалзаж ажиллана.
  • Зөвлөхийн үйлчилгээний мөчлөг, жишиг стандартын дагуу үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалан ажлын баримтыг бүрдүүлж ажиллана.

Харилцагчдаа үнэнч хандаж, урт хугацааны түншлэлийг эрхэмлэнэ.

  • Зөвлөх үйлчилгээний гэрээт ажил дуусгавар болсон ч өөрийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд байнгын дэмжлэг үзүүлэн харилцагчийн бизнест бодитой хувь нэмэр үзүүлнэ.
  • Зөвлөх үйлчилгээний ажлын хэмжээнээс хамааран харилцагч бүрт тохирсон уян хатан үнийн бодлого барихыг эрмэлзэнэ.
  • Төлбөрийн чадвараас үл хамааран хөгжихийг хүссэн байгууллага бүрт зөвлөж, дэмжихийг эрхэмлэнэ.
  • Харилцагчийг сэтгэл ханамжтай үлдээж чадаагүй бөгөөд энэ тохиолдол нь 2-оос дээш удаа давтагдсан бол  Ёс зүйн хороогоор хэлэлцэж хорооны шийдвэрийн дагуу хариуцлага тооцно.
  • Нууцын зэрэглэлтэй мэдээллийг 2 тал харилцан тохиролцож гуравдагч этгээдэд задруулахгүй байх хариуцлага хүлээнэ.
  • Харилцагч байгууллагын өсөлт хөгжил нь өөрийн бизнесийн амжилтын үндэс гэдгийг ухамсарлана.
  • Харилцагчтай соёл, шашин, арьс өнгө, нас хүйс ялгаварлахгүй харьцана.
  • Нэг байгууллагын мэдээллийг бусад байгууллагад ашигтайгаар ашиглахгүй.

Өөрийн болон салбарын хөгжлийг дэмжинэ.

  • ММЗИ-ийн болон бусад төрлийн мэргэжлийн сургалтуудад идэвхитэй хамрагдаж, мэргэжлийн ном сэтгүүл зэрэг боломжит бүх эх үүсвэрээр өөрийгөө байнга тасралтгүй хөгжүүлнэ.
  • Зөвлөхийн ур чадварын хөгжил нь зөвлөх үйлчилгээний болоод цаашилбал нийт бизнесийн салбарын хөгжил мөн гэдэгт итгэл үнэмшилтэй байна.