Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

ТУЗ-ийн даргын мэндчилгээ

Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж байгаа хүндэт зөвлөхүүд болон цахим хуудаст зочилж буй эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе

Өнөөгийн эдийн засгийн хүнд хэцүү үед төр, хувийн хэвшлүүдийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэн зөвлөдөг менежментийн Зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллагыг МУ-ын хэмжээнд таниулах үүргийг хариуцан ажиллаж байна.

Монголын менежментийн завлөхүүдийн институт нь зөвлөхийн ур чадвар, ёсзүйн хэм хэмжээ, зөвлөх үйлчилгээний чанар, хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын зөвлөхүүдийн шилдэг туршлагыг эзэмшиж бусдад зааж сургах, мэдлэг хуваалцах, гадаад дотоодын зөвлөхүүдийн хамт олон улсын болон дотоодын төсөл хэрэгжүүлэх, харилцагч зөвлөх хоорондын гүүр болон ажиллаж байна.

2020 онд ММЗИ нь НҮБ-ийн дэргэдэх 51 дэх  гишүүн зөвлөх улс (ICMCI) болж байгаа баяртай мэдээг та бүхэнд хүргэхэд таатай байна. Манай гишүүн зөвлөхүүд дотоодын MCMC цол, цаашлаад олон улсын CMC цол зэргийг хүртэн амжилтаа ахиулан ажиллаж байгаад туйлын их баяртай байна.

9 жилийн тууштай сургалт, хамтын ажиллагаа, хүчин чармайлтын дүнд ММЗИ нь Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтын (ICMCI) шалгуурт тэнцэн жинхэнэ гишүүн болж хүрээгээ тэлж байна. Ингэснээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад зөвлөх үйлчилгээг хүргэх эхний алхам бүрдэж эхэлсэн бөгөөд Монгол хүний оюуны баялагыг гадаад улс оронд экспортлох цаг бидэнд ирж байна.

Бидэнд итгэж хамтдаа хөгжих гарц боломж та бүхний өмнө үргэлж нээлттэй.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТУЗ-ийн дарга  

З.Батгэрэлт