Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Талархал

ММЗИ-н ТУЗ гишүүн ноён Ч.Чимиддорж нь ММЗИ-г 2011 онд үүсгэн байгуулсан анхны 7 зөвлөхийн нэг. 2014 оноос тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдож 3 удаа улиран 2020 он хүртэл байгууллагыг амжилттай удирдан ажилласан. 2019 онд СМС цолыг гардан авсан.

ММЗИ-н үйл ажиллагаануудыг байнга дэмжин үндэсний хэмжээний Чуулганыг 2018 оны Зөвлөхийн ивээн тэтгэж 40 сая төгрөг хандивлаж байсан. Байгууллагыг оффис болон тоног төхөөрөмжөөр 2013 оноос хойш хангаж Гүйцэтгэх удирдлагын цалинг 3 жил дараалан хариуцаж нийт 50 гаруй сая төгрөгийг зарцуулсан.

ММЗИ-н Хамтын зөвлөгөөний моделийг хөгжүүлэхэд зөвлөх, чиглүүлэгчээр анхнаас нь ажиллаж, “Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтын сургагчаар 5 жил ажилласан.

ММЗИ-г ICMCI-ийн провизионал болон бүрэн эрхт гишүүн болоход ихээхэн хувь нэмэр оруулсан.

Хатагтай А.Алтантуяа нь ММЗИ-г 2011 онд үүсгэн байгуулсан анхны 7 зөвлөхийн нэг. 2013 оноос 2017 он хүртэл ММЗИ-н Гүйцэтгэх захирлаар ажилласан.

2017 оноос өнөөдрийг хүртэл ICMCI-н Тэргүүлэх төлөөлөгч, Гэрчилгээжүүлэлтийн Хорооны даргаар ажиллаж байна. 2018 онд Монгол улсыг төлөөлөх анхны СМС зөвлөх болсон.

Тус институтийг  хөгжүүлэх, бэхжүүлэхэд болон стратегийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх бодлогын, бүтцийн болон гүйцэтгэх удирдлагын үүрэг функцийг амжилттай хэрэгжүүлж гишүүдэд зориулсан үйлчилгээнүүд хөгжүүлэх,  гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Түүний санаачилгаар гишүүдийн сар тутмын мэдлэг хуваалцах үйл ажиллагаа, төсөл эхлүүлэх B2B үйл ажиллагаа, Хамтын зөвлөх үйлчилгээ зэрэг олон үйлчилгээнүүд амжилттай хэрэгжин ЕСБХБ, Хаан банкны ЖДБ-ийн Төв, МҮХАҮТ, GIZ, СЭЗДС, ХХААЯ-ны ЖДҮ-ийн агентлаг зэрэг олон сонирхогч талуудтай хамтын ажиллагаанууд хөгжиж олон арван төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн.

Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй сургалтын хөтөлбөр, агуулгыг анх гаргаж 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулан нийт 600 гаруй үндэсний зөвлөхүүдийг сурган мэргэшүүлсэн. Үндэсний мэргэшсэн МСМС цол тэмдгийг 2017 оноос эхлэн олгох ажлыг санаачлан уг цолны журмыг боловсруулахаас эхлүүлэн батлуулан зөвлөхүүдийг батламжлах ажилд өнөөдрийн хүртэл ажиллаж байна.

2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг үндэсний хэмжээний Зөвлөхийн Чуулганы концепци гаргах, төлөвлөх, зохион  байгуулах зэрэг бүхий л үйл ажиллагаануудыг гардан явуулж ирсэн.

2012 оноос эхлэн Монгол улсаа төлөөлөн ICMCI-ийн жилийн болон бүс нутгийн хурлуудад идэвхтэй оролцон ММЗИ-г тус байгууллагын провизионал болон бүрэн эрхт гишүүн болоход гол үүргийг гүйцэтгэсэн.  Түүний санаачилгаар Зөвлөхүүдийн лавлах гаргах, хамтран ном товхимол гаргах, олон улсын шагналд зөвлөх үйлчилгээний төслүүд оруулах, шилдэг тэргүүн туршлагыг хуваалцах, үндэсний зөвлөхүүдэд АНУ-н Менежментийн Зөвлөхийн Институттэй хамтран ажиллах  зэрэг үйл ажиллагаанууд хэрэгжиж байна. Тэрээр ИСО 20700 зөвлөх үйлчилгээний стандартыг үндэсний зөвлөхүүдэд сургах эрхийг ICMCI-ээс ММЗИ-д авсан ганц зөвлөх бөгөөд СМС гэрчилжүүлэлтийн үнэлээчээр амжилттай ажиллаж байна.

Хатагтай А.Алтангэрэл нь ММЗИ-н  үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн оролцож дэмжин тусалсаар ирсэн. 2018 оноос эхлэн ММЗИ-н Сургалтын Хорооны даргаар ажиллаж байна. 2020 онд СМС зөвлөх болсон.

“Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэн сайжруулж 2018 оноос хойш тасралтгүй энэ сургалтын гол сэдвүүдийг зааж зөвлөхүүдийг мэргэшүүлж байна.

Түүний санаачилга, идэвх зүтгэлээр Хаан банкны ЖДБ-ийн Төв, GIZ зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгууллагын санхүүгийн чадамжид ихээхэн хувь нэмэр оруулдаг.

Үндэсний мэргэшсэн МСМС болон Олон улсын СМС цол тэмдгийг олгоход үнэлээчээр амжилттай ажиллаж байна.

ММЗИ-н зохион байгуулдаг сар бүрийн Мэдлэг хуваалцах үйл ажиллагаа болон Зөвлөхүүдийн Чуулганд илтгэгчээр оролцож мэдлэг туршлагаасаа хуваалцан зөвлөхүүдийг хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. ММЗИ-н Хамтын зөвлөх үйлчилгээний төслийн багт идэвхийлэн оролцож төслийн цалингаа Институтэд хандивлан клиентийн хүсэлтийн дагуу төсөл хаагдсаны дараа үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байсан.

2018 оноос эхлэн Монгол улсаа төлөөлөн ICMCI-ийн жилийн болон бүс нутгийн хурлуудад идэвхтэй оролцон ММЗИ-г тус байгууллагын провизионал болон бүрэн эрхт гишүүн болоход гол үүргийг гүйцэтгэсэн.

ММЗИ-н Ерөнхийлөгч ноён З.Батгэрэлт нь Институтийн  үйл ажиллагаанд 2013 оноос эхлэн идэвхтэй оролцож ирсэн. 2015-2020 онуудад Аудитын Хорооны даргаар ажиллаж байсан. 2020 онд ТУЗ-н даргаар томилогдон ажиллаж байна.

ММЗИ-н зохион байгуулдаг сар бүрийн Мэдлэг хуваалцах үйл ажиллагаанд илтгэгч, модератороор оролцож мэдлэг туршлагаасаа хуваалцан зөвлөхүүдийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. ММЗИ-н Хамтын зөвлөх үйлчилгээний 2 төслийг амжилттай удирдан Институтэд 50 сая төгрөгийн санхүүжилт бий болгоход идэвхийлэн ажилласан.

ММЗИ-н Зөвлөхүүдийн Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх зэргээр дэмжиж ирсэн.

ММЗИ-н ТУЗ-н гишүүн ноён Ч.Мөнхбадрах нь Институтийн  үйл ажиллагаанд 2015 оноос эхлэн идэвхтэй оролцож ирсэн.

ММЗИ-н зохион байгуулдаг гишүүддээ зориулсан үйл ажиллагаануудад илтгэгч, модератороор оролцож мэдлэг туршлагаасаа хуваалцан зөвлөхүүдийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг.

ММЗИ-н Зөвлөхүүдийн Чуулганы үйл ажиллагаанд модератороор ажиллан тусалж, олон нийтэд сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх зэргээр дэмжиж ирсэн болно.

Хатагтай С.Оюун нь ММЗИ-н  үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн оролцож дэмжин тусалж ирсэн.  2018 оноос эхлэн ММЗИ-н Ёс зүйн Хорооны даргаар ажиллаж байна. 2020 онд СМС зөвлөх болсон.

ММЗИ-н зохион байгуулдаг сар бүрийн Мэдлэг хуваалцах үйл ажиллагаа болон Зөвлөхүүдийн Чуулганд илтгэгчээр оролцож мэдлэг туршлагаасаа хуваалцан зөвлөхүүдийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. ММЗИ-н Хамтын зөвлөх үйлчилгээний төслийн багт Англи улсаас оролцож уг төслийн цалингаа Институтэд хандивлаж байсан.

“Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтын сургагч багш нарын нэг. Зөвлөхүүдийн ёс зүйг төлөвшүүлэхэд сургалт явуулах, тест боловсруулах зэргээр ажиллаж ёс зүйн стандартыг мөрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

“Бизнес эрхлэгч танд зөвлөх нь” Зөвлөхүүдийн кейсээр бичсэн номыг хянан тохиолдуулан хэвлүүлэхэд манлайлан ажиллаж борлуулалтад туслан 3 сая төгрөгийн туслалцааг үзүүлж байсан.

Хатагтай Д.Туул нь 2017 оноос эхлэн ММЗИ-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тус институтийн  стратегийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх хөгжүүлэх, институцыг бэхжүүлэхэд гүйцэтгэх удирдлагын үүрэг функцийг амжилттай хэрэгжүүлж гишүүдэд зориулсан үйлчилгээнүүд хөгжүүлэх,  гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад идэвхтэй ажиллаж байна.

“Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтын сургагч багш нарын нэг.

Жил бүр ийн Үндэсний хэмжээний Зөвлөхийн Чуулганыг зохион  байгуулах багт ажиллаж 2020 онд ММЗИ-г ICMCI-н бүрэн эрхт гишүүн болоход бичиг баримтууд, дүрэм журмуудын боловсруулалт дээр гол үүргийг гүйцэтгэсэн.

Олон улсын СМС цол горилогчдын ментороор ажиллаж Институтын ТУЗ болон сонирхогч талуудын хоорондын үйл ажиллагааг амжилттай зохицуулан хэрэгжүүлж байна.