Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Гишүүн Байгууллагууд

Businesses Found: 13

САНХҮҮЧ.МН

Санхүү

ТАНИЛЦУУЛГА Санхүүч.мн бизнесийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт болон тайлагнах аутсорсинг үйлчилгээ, санхүүгийн төлөвлөлт боловсруулах, санхүүгийн шинжилгээ хийж зөвлөгөө өгөх үйлчилгээ болон санхүү бүртгэлийн сургалтыг зохион байгуулдаг.

ОБЗЕРВ КОНСАЛТИНГ ХХК

Чанарын Удирдлага - Процесс

ТАНИЛЦУУЛГА Обзерв Консалтинг  нь ISO-аас гаргасан удирдлагын тогтолцооны стандартуудын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах үндсэн чиглэлтэйгээр 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага юм.

ЭРНСТ ЭНД ЯНГ МОНГОЛИЯ АУДИТ ХХК

Санхүү

ТАНИЛЦУУЛГА ЭРХЭМ ЗОРИЛГО:  Эрнст энд Янг нь Монгол Улсын Сангийн яамнаас аудит, татвар болон зөвлөлгөө өгөх үйлчилгээг Монгол улсад эрхлэх зөвшөөрөл авсны дагуу 1999 оноос үйл ажиллагаа явуулж байна. “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК (Эрнст энд Янг, Монгол) нь дэлхийн 150 орны 175,000 ажилтантай Эрнст энд Янг Глобал сүлжээний бүрэн эрхт гишүүн юм. Монгол Улсын бизнес, эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь Монгол Улс болон дэлхийн бусад орнуудаас хуримтлуулсан туршлага, нөөц боломжид тулгуурлаж байна.

Монголтакс ТМЗ ХХК

Санхүү

ТАНИЛЦУУЛГА       “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК эрхэм тантай мэндчилж байна . “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК нь 2006 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан Монгол улсын  татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хүргэх эрх бүхий анхны хуулийн этгээд юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний анхны бодлого , стандарт горимыг боловсруулж мөрдөх, Монгол улсын анхны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг авах, Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай хуулийг батлахад хамтран ажиллах зэрэг олон зүйлсийн анхдагч болж байжээ.Мөн бид Монгол улсын эдийн засгийн бүхий л салбар секторуудад үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ажилласаар байна.

ИНТЕРАКТИВ БИ АЙ ХХК

Мэдээллийн Технологи

ТАНИЛЦУУЛГА ЭРХЭМ ЗОРИЛГО: Хэн бүхэнд хязгааргүй боломж олгож, баяр баяслыг мэдэрнэ. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО: Хэрэглэгчдийн хүсэлт, сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгах Чанартай, найдвартай програм хангамж, мэдээллийн системийн цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлж брэнд бүтээгдэхүүн бий болгох Стандарт шаардлагыг бүх талаар хангах Ямагт шинийг санаачилж бусад байгууллагаас 2 алхмын өмнө байна Монголын мэдээллийн технологи тэр дундаа програм хангамж үйлдвэрийн салбарын хөгжилд анхааран ажиллах Програм хангамжийн салбартаа анхдагч. ТЭРГҮҮЛЭГЧ

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ

СанхүүСтратеги

ТАНИЛЦУУЛГА ЭРХЭМ ЗОРИЛГО:  Хөгжлийн Шийдэл нь Шинэлэг, Үр дүнтэй, Шилдэг шийдлээр:

ЯРУУ СУВРАГА ХХК

Чанарын Удирдлага - Процесс

ТАНИЛЦУУЛГА Гурван гал эмнэлэг, Эрдмийт ХХК, Шунхлай ХХК, Хэра Экуйпмент ХХК, Ремикон ХК, Монруд ХХК, Улаанбаатар буян ХХК, Бамбай секьюрити сервис ХХК, Цаст констракшн ХХК, Алтайн зам ХХК, Нью Семетри ХХК, НВЦ ХХК, Баянгол эмнэлэг ХХК, Баянгол мед ХХК г.м МУ-ын 60-аад аж ахуйн нэгж байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж стандартуудыг нэвтрүүлсэн туршлагатай. 

ОШМИ ГРУПП

Хөдөлмөрийн Аюулгүй АжиллагааЧанарын Удирдлага - Процесс

ТАНИЛЦУУЛГА “ОШМИ” Групп нь 2010 онд үүсгэн байгуулагдсан Монгол дахь сургалт, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх групп юм. Бид нийгмийн өндөр хариуцлагатай, олон улсад өрсөлдөх чадавхи бүхий тогтвортой бизнес, ур чадвар бүхий мэргэжилтэнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт ба баталгажуулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, ХАБЭА-н аутсорсинг, төслийн удирдлагын болон нөлөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Монгол дахь зах зээлийн судалгааны тэргүүлэх компаниудын (MIRIM Консалтинг ХХК, 2015; MMCG ХХК, 2016) сүүлийн хоёр жилд хийгдсэн хөндлөнгийн судалгааны дүнгээр “ОШМИ” групп нь ХАБЭА-н сургалт болон олон улсын ISO стандартын зөвлөх үйлчилгээний зах зээлийг тэргүүлж байна.

БДО АУДИТ ХХК

ТАНИЛЦУУЛГА БДО нь аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ юм. БДО-ийн дэлхий даяарх 60,000 гаруй ажилчид дэлхийн  152 орон дахь 1328 салбар оффисоороо дамжуулан харилцагчидтайгаа хамтран ажиллаж, хүч чадал сорьсон, ёс зүйтэй, практикийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

MMCG ХХК

ТАНИЛЦУУЛГА ЭРХЭМ ЗОРИЛГО:  Судалгаа, зөвлөх үйлчилгээний "MMCG" ХХКомпани нь 2001 оны 9-н сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2002 оны 02 сарын 22-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай компани одоогоор 20 судалгааны менежер, өөр өөр салбар, чиглэлийн 20 орчим орон тооны бус зөвлөх, 30 гаруй мэргэшсэн мэдээлэл оруулах ажилтантай. Мөн 230 орчим мэдээлэл цуглуулах туршлагатай ярилцлага авагч нарын мэдээллийн сантай.

Ти Эм Рэбэрү ХХК

Харилцагчийн Үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА Хэрэглэгчийн үйлчилгээний менежмент, зөвлөх үйлчилгээний “TM Reberu“ ХХКомпани нь Монгол Улсын үйлчилгээний салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх, монгол хүмүүс Монголдоо эерэг хандлага соёлыг мэдэрч амьдрах боломжийг бүрдүүлэх залуусын хүсэл зорилгоор 2021 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

МӨНХ ЦАСХАН ДЭЛГЭР ХХК

Санхүү

“Мөнх цасхан дэлгэр” ХХК нь санхүүгийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн тайлан гаргах, сургалтын үйл ажиллагаа явуулах чиглэлээр анх байгуулагдсан. Санхүү татварын тайлан гаргахад асуудал гарч байгаа ААН, байгууллагууд болон жижиг дунд бизнес эрхлэгч иргэдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон санхүү татварын тайлан гаргах үйлчилгээ үзүүлэн мөн хөдөлмөр нийгэм халамжийн яамны дэргэдэх мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвөөс албан ёсоор зөвшөөрөл аван тооцооны ажилтан болон хангамжийн нярав бэлтгэх сургалтыг амжилттай явуулж байна.

Сэйфти Ресоурс Монголиа ХХК

ТАНИЛЦУУЛГА SRM consulting буюу Сэйфти Ресоурс Монголиа ХХК нь менежментийн зөвлөх үйлчилгээний компани юм. Бид үйлчилгээнийхээ төрөл, цар хүрээнээс үл хамааран харилцагчийн үйл ажиллагааг судалж, тэдний онцлогт тохирсон бизнесийн урт хугацааны зорилт, хэрэгцээ шаардлагад нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Ингэхдээ үйлчлүүлэгч байгууллагынхаа хүлээлтийг давуулан биелүүлж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах зарчмыг баримтлан ажилладаг.