
Эрнст энд Янг нь Монгол Улсын Сангийн яамнаас аудит, татвар болон зөвлөлгөө өгөх үйлчилгээг Монгол улсад эрхлэх зөвшөөрөл авсны дагуу 1999 оноос үйл ажиллагаа явуулж байна. “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК (Эрнст энд Янг, Монгол) нь дэлхийн 150 орны 175,000 ажилтантай Эрнст энд Янг Глобал сүлжээний бүрэн эрхт гишүүн юм. Монгол Улсын бизнес, эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь Монгол Улс болон дэлхийн бусад орнуудаас хуримтлуулсан туршлага, нөөц боломжид тулгуурлаж байна.
Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн ажилчид нь мэргэжлийн өндөр түвшин, баялаг туршлага бүхий мэргэжилтнүүд бөгөөд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой билээ. Улаанбаатар хот дахь манай оффист үйлчлүүлэгчдийн шинэ шинэ эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий дотоодын болон гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг.