
Судалгаа, зөвлөх үйлчилгээний "MMCG" ХХКомпани нь 2001 оны 9-н сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2002 оны 02 сарын 22-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай компани одоогоор 20 судалгааны менежер, өөр өөр салбар, чиглэлийн 20 орчим орон тооны бус зөвлөх, 30 гаруй мэргэшсэн мэдээлэл оруулах ажилтантай. Мөн 230 орчим мэдээлэл цуглуулах туршлагатай ярилцлага авагч нарын мэдээллийн сантай.
EXPERIENCE - 14 жил үйл ажиллагаа явуулсан Монголын №1 судалгааны компани
KNOWLEDGE - Олон улсын судалгааны шилдэг байгууллагуудтай хамтран ажилладаг
INTEGRITY - ESOMAR-ийн судалгааны ёс зүйн кодыг мөрдлөг болгосон Монголын анхны судалгааны компани
PROFESSIONAL - Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгаа үйлчилгээний ISO 20252:2012 стандартыг Монголд нэвтрүүлсэн
Бизнесийн болон нийгмийн чиглэлийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг бөгөөд дагалдах чиглэлээр маркетинг борлуулалтын зөвлөгөө, хүний нөөц чадавхижуулах сургалт, байгууллагын маркетинг PR-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, маркетингийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Захиалгат судалгаанаас гадна нийгэм дэхь цаг үеийн шинжтэй үйл явдлууд, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хүрээний бүхий л асуудлаар олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлуудыг хийж гүйцэтгэдэг