Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Танилцуулга

МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН ИНСТИТУТ

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ) нь 2011 онд зөвлөх үйлчилгээний салбарт олон жил ажилласан туршлагатай, санаа зорилго нэгтэй зөвлөхүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. ММЗИ нь зөвлөх үйлчилгээний зах зээлд танигдсан томоохон байгууллагуудын захирлууд, зөвлөхүүдийг багтаасан Удирдах Зөвлөлийн 5 гишүүн, Гэрчилгээжүүлэлтийн хорооны 8 гишүүн, Ёс зүйн хорооны 3 гишүүн, Гишүүнчлэлийн хороо, нийт 25 гишүүн байгууллага, 170 гаруй гишүүн зөвлөхүүдтэй. Үүнээс:

  • 31 МСМС-Монголын Менежентийн Мэргэшсэн Зөвлөх цолтой зөвлөх
  • 4 СМС – Олон Улсын Мэргэшсэн зөвлөх цолтой зөвлөх. СМС цолтой зөвлөх нь дэлхийн 58 оронд хүлээн зөвшөөрөгдөх, НҮБ-ийн статус бүхий мэргэшсэн зөвлөх юм.

Эрхэм зорилго

Үндэсний зөвлөхүүдийг мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах замаар зөвлөх үйлчилгээний салбарыг мэргэжлийн түвшинд хүргэх.

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн үндэсний зөвлөхүүдийг бэлтгэдэг дэд бүтцийг хөгжүүлэн, оролцогчдын эрх ашгийг хамгаалсан зөвлөх үйлчилгээг төлөвшүүлнэ.

Зорилтууд:

  • Үндэсний зөвлөхүүдийг Олон Улсын түвшинд чадавхжуулах, мэргэшүүлэх,
  • Үндэсний зөвлөхүүдийн зөвлөхүүдийн ур чадварыг гэрчилгээжүүлэх
  • Төрөөс бизнес ба менежментийн чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн боловсруулалт, хэрэгжүүлэлтэд МСМС зүгээс гэрчилгээжсэн зөвлөхүүдийг хамруулдаг болох
  • Үндэсний зөвлөхүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тэдэнд олон улсын хэмжээнд зөвлөх үйлчилгээ явуулах боломжийг нээж өгөх
  • Үндэсний зөвлөхүүдийн нэгдмэл байдлыг хангах, олон нийт, нийгмийн арга хэмжээг зохион байгуулах
  • Зөвлөх үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, зах зээлийг тэлэх
  • Зөвлөх үйлчилгээний чанарын баталгааг гаргах, хангах

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

  • Зөвлөхүүдийн гэрчилгээжүүлэлт – МСМС

Mongolian Certified Management Consultant буюу үндэсний зөвлөхүүдийг албан ёсоор Монголын Менежментийн Мэргэшсэн ЗӨвлөх гэдгийг нь 2 үе шаттай 54 шалгуур үзүүлэлтээр батламжлан МСМС цол, тэмдэг олгоно.

  • Сургалт
  • Дотоод сургалтууд

Үндэсний зөвлөхүүдийг системтэй хөгжүүлэх богино хэмжээний сургалтууд.

  • ЕСБХБ (Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк)- тай хамтарсан сургалт

Гадаад багштай Grow Your Consulting Business буюу “Зөвлөх үйлчилгээний бизнесээ хөгжүүлэх” сэдэвт багц сургалтыг 2012 оноос эхлэн зөвлөхүүдэд зориулан жилд 2-3 удаа зохион байгуулдаг.

  • В2В

Шинэ төсөл, үйлчлүүлэгч олоход чиглэгдсэн хувь зөвлөх, зөвлөх компаниудыг боломжит үйлчлүүлэгч компаниудтай холбоо тогтоох, уулзуулах, ЖДҮ-ийн захирлуудад мэдлэг мэдээлэл өгөх, хамтарсан маркетингийн үйл ажиллагаа.

  • Мэдлэг хуваалцах арга хэмжээ

Менежментийн чиглэл бүрийн зөвлөхүүдэд зориулсан тэргүүн туршлага, мэдлэгээ хуваалцах үйл ажиллагаа. Уг арга хэмжээгээр зөвлөх үйлчилгээтэй холбоотой тодорхой сэдвийн хүрээнд, туршлагатай нэр хүндтэй зөвлөх удирдан чиглүүлж, илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх, workshop хийх гэх мэтээр зохион байгуулна.

  • Зөвлөхийн чуулган

Зөвлөхүүд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувитйн хэвшлийн салбарын сонирхогч талуудыг оролцуулан зөвлөх үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийх, танилцуулах, эрх зүйн тулгамдсан асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах, үндэсний зөвлөхүүдийг бүртгэлжүүлэх үйл ажиллагаа.

  • Webinar – онлайн уулзалт

ММЗИ-н гишүүд хоорондоо мэдлэг мэдээлэл солилцох, зөвлөх үйлчилгээний цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, асуулт хариулт явуулах, туршлага солилцох зорилго бүхий онлайн хурал.

ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ICMCI – Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудын Олон Улсын Зөвлөлийн гишүүн (Монгол улсыг төлөөлөх 1 байгууллга)
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • Яамдууд
  • Банкууд (ХХБ, ХААН, Голомт)
  • Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо
  • Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо