Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Гишүүнчлэлийн Бодлого

ГИШҮҮНЧЛЭЛИЙН БОДЛОГО

1. ЕРӨНХИЙ

1.1  ММЗИ  нь  зөвлөх  компани,  ТББ  болон  бие  даасан  зөвлөхүүдийн  гишүүнчлэлээс  бүрдсэн, тэдний эрх ашгийг хамгаалах, ур чадварыг хөгжүүлэх, дотоод гадаадын түншлэл хүрээгээ тэлэхэд  хувь  нэмэр  оруулах,  зөвлөх  үйлчилгээний  зах  зээлийг  хөгжүүлэн  олон  улсын түвшинд хүргэхийг зорин байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

1.2  ММЗИ-ийн  гишүүнчлэлийн  бодлого  нь  гишүүдийн  зөвлөх  ур  чадварт  мэргэших,  хөгжих, хамтран ажиллах замаар зөвлөх үйлчилгээний үндэсний зах зээлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд  мэргэшсэн  менежментийн  зөвлөхүүд  бий  болгоход  дэмжлэг  туслалцаа  үзүүлэх, бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, авахад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана. Түүнчлэн, зөвлөх үйлчилгээ авах зорилгоор гишүүнээр элссэн бизнесийн байгууллагуудын өрсөлдөх   чадварыг   дээшлүүлэх,   тэдэнтэй   хамтдаа   хөгжихөд   чиглэгдсэн   мэргэжлийн туслалцааг хөнгөлөлттэй нөхцлөөр үзүүлдэг байна.

1.3  ММЗИ-ийн гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр байх ба ММЗИ-д жилийн аль ч үед шинээр элсэн орох боломжтой байна.

2. ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

2.1  ММЗИ-н гишүүнчлэл нь дараах үндсэн 4 сонголттой байна: Платинум, Алтан, Мөнгөн ба Бронз. Сонирхогч хувь хүн, эсхүл байгууллага, нь Гишүүнчлэлийн төрлөөс өөрийн хэрэгцээ, сонирхолд  тулгуурлан  сонголтоо  хийх  эрхтэй  ба  хураамжийг  Төлбөрийн  нөхцлийн  дагуу барагдуулах үүрэгтэй.

2.2  Гишүүнчлэлийн хугацаа нийт 12 сар байх ба гишүүний хураамж төлсөн өдрөөс эхлэн ММЗИ- н  Гишүүнээр  тооцогдон,  Институтээс  зохион  байгуулж  буй  нэр  заасан  үйл  ажиллагаа, гишүүдийн  мэргэшсэн  байдал  болон  тэдний  үзүүлдэг  үйлчилгээний  талаарх  мэдээлэл, Институтийн хийсэн судалгаа, тайлан зэргийг үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр авах эрх эдэлнэ.

2.3  Гишүүн нь ММЗИ-ийн Удирдах Зөвлөлийн Гишүүнээр томилогдсон хугацаандаа 1 /нэг/ удаа

Гишүүнчлэлийн төрлөө 1 /нэг/ шатлалаар ахиулах эрхийг эдлэнэ.

2.4  Гишүүн  нь  ММЗИ-н  үйл  ажиллагаанд  идэвхитэй  оролцох,   санал  сэтгэгдлээ  чөлөөтэй илэрхийлэх, хамтран ажиллах/туслах, түүнчлэн Сонирхогч болон олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, тэднийг уриалах зэрэг эрх, үүргийг эдэлнэ.

2.5  Гишүүний    эрхийн    дагуу    олгогдож    буй    бүтээгдэхүүн,    мэдээ    мэдээллийг    ММЗИ-н зөвшөөрөлгүйгээр бусдад түгээх, ашиглах, заран зарцуулахыг хориглоно.

3. ҮЙЛЧИЛГЭЭ БА ХӨНГӨЛӨЛТ

4. ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТӨРӨЛ БА ХУРААМЖ

4.1  Гишүүнчлэлийн төрөл, хураамж ба төлбөрийн нөхцөл

4.2  Сонирхогч  нь  гишүүний  хураамжийг  Төлбөрийн  нөхцлийн  дагуу  төлснөөр  тухайн  төрөлд ногдох гишүүний хөнгөлөлт болон бусад эрхийг эдлэнэ. Жишээлбэл, Алтан гишүүн 1 сарын 15-нд төлбөрийн нөхцлийн дагуу урьдчилгаа болох, хамгийн багадаа 300,000₮-г төлснөөр Гишүүний  ашиг  тусыг  хүртэх  боломжтой  болох  ба  үлдэгдэл  хураамжийг  хуваарийн  дагуу төлснөөр тухайн төрөлд ногдох эрхийг эдлэх эрхтэй болно.

4.3  Гишүүн  нь  анх  сонгосон  гишүүнчлэлийн  ангиллыг  дээшлүүлж  болох  бөгөөд  ингэхдээ  анх хураамж  төлснөөс  хойш  3 сарын дотор  өөрчилж  болно.  Уг  ангилал  нь  анх хураамж  төлж элссэн хугацаанаас хойш 12 сар байна. Жишээлбэл, Бронз гишүүн 1 сарын 15-нд төлбөрийн нөхцлийн дагуу 150,000₮-г төлөн, 4 сарын 15-ны дотор нэмэгдэл 150,000₮-г төлснөөр Мөнгөн Гишүүний төрөлд орох боломжтой. Гишүүний төрлийг ахиулах хүсэлтэй тохиолдолд, ММЗИ- н  Гүйцэтгэх  удирдлагад  3  сарын  хугацаагаа  дуусахаас  өмнө  имэйл  эсхүл  албан  бичгээр хүсэлтээ мэдэгдэнэ.

4.4  Гишүүнчлэлийн  хураамжаа  бүрэн  барагдуулснаар  ММЗИ-н  Гишүүний  гэрчилгээг  хүлээн авна.

4.5  Гишүүний  хугацааг  дуусахаас   30   хоногийн  өмнө  ММЗИ  сануулга  нэхэмжлэх  илгээнэ.

Нэхэмжлэхийн дагуу, Гишүүнчлэлийн хураамжийн төлбөрийг хийснээр гишүүний ашиг тусыг үргэлжлүүлэн хүртэх боломжтой. Төлбөрийг хийгээгүй тохиолодолд, Гишүүнчлэлийн хугацаа дуусан, тухайн гишүүн Сонирхогчоор үлдэнэ.

5. БАРТЕР БА БАРТЕРИЙН НӨХЦӨЛ

5.1  Бартер хийх нь  зөвхөн Алтан  болон Платинум гишүүдэд  боломжтой  байна.  Алтан болон Платинум Гишүүн бартер хийх хүсэлтэй тохиолдолд, Гишүүнээр элсэхдээ ММЗИ-н Гүйцэтгэх удирдлагад  бартерийн  хүрээнд  үзүүлэх  бүтээгдэхүүн/үйлчилгээгээ  тодорхойлсон  албан бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

5.2  Тухайн   хүсэлтийг   Гүйцэтгэх   удирдлага   Удирдах   зөвлөлийн   гишүүдээр   хэлэлцүүлэн, олонхийн  саналаар  эцсийн  шийдвэрийг  гарган,  бартер  хийх  хүсэлтэй  Гишүүнд  хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

5.3  Бартерийн үнийн дүн Төлбөрийн нөхцөлийн 2 /хоёр/ дахь дүнгээс хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Алтан Гишүүний хувьд 200,000₮, Платинум Гишүүний хувьд 400,000₮-с хэтрэхгүй ба гишүүнээр  бүртгүүлэхэд  төлөх  хураамжийг  төлснөөр  бартерийн  эрхийг  эдлэх  боломжоо нээнэ.

5.4  Гишүүнчлэлийн   хураамжаа   барагдуулан,   бартерийн   бүтээгдэхүүн/үйлчилгээгээ   бүрэн гүйцэтгэснээр ММЗИ-н Гишүүний гэрчилгээг хүлээн авна.

5.5  ММЗИ-н  Гүйцэтгэх  удирдлага  бартерийн  тохиролцоог  бүтээгдэхүүн/үйлчилгээ  хүргэхээс өмнө, хэзээ ч цуцлах эрхтэй ба энэ тохиолдолд тухайн Гишүүнд урьдчилан албан бичгээр мэдэгдсэн байна.

6. ЦУЦЛАЛТ, БУЦААН ОЛГОЛТ

6.1  Гишүүний хураамж болон бусад үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.

6.2  Гишүүний   төрөл   болох   Платинум,   Алтан   гишүүний   хураамжийн   үлдэгдэл   төлбөрийг Төлбөрийн нөхцөлд тодорхойлсны дагуу барагдуулаагүй тохиолдолд Гишүүнчлэлийн төрөл өөрчлөгдөх ба түүнтэй уялдан үйлчилгээний хөнгөлөлт, урамшуулал өөрчлөгдөнө.

7. БУСАД

7.1  Гишүүн нь өөрийн,  эсхүл  өөрийг нь төлөөлөн  голлон  харьцах хүний, мэдээллийг  ММЗИ-д Гишүүнээр элсэхдээ тодорхойлох ба цаашид ММЗИ-н зүгээс гишүүддээ түгээх бүх мэдээ, мэдээлэл, холбоо барих зэрэг тухайн контактаар дамжигдана.

ХАВСРАЛТ