Менежментийн олон улсын зөвлөхүүдийн жилийн уулзалтанд Италийн Милан хотод оролцож байна. Олон орны зөвлөхүүдээс суралцах, туршлагаа хуваалцах сайхан боломж олдлоо.
MMЗИ-н Гүйцэтгэх Захирал А.Алтантуяа, Сургалт Гэрчилгээжүүлэлтийн Хорооны дарга Ц.Алтангэрэл нар ICMCI-н жилийн хурал болон CMC хуралд 10-р сарын 16-18ны хооронд амжилттай оролцоод ирлээ.
Менежмент зөвлөх үйлчилгээний чиг хандлага, эрэлт хэрэгцээний талаар болон зөвлөх үйлчилгээ дэлхийн нийтийн хөгжилд хэрхэн нөлөөлж сайн сайхныг бүтээн байгуулж байгаа олон жишээ, илтгэлүүд сонслоо. Зөвлөхүүдэд аялалын талаар мэдээлэл хүргэх болно.
ICMCI-н удирдах зөвлөлийн даргын сонгууль болж Sodura Consulting ХХК, Business Excellence ХХК-нийн түнш Effective Managers -н захирал Dwigt Michalics ялалт байгуулж сонгогдлоо. Уг сонгууль нь 3 жил тутам болдог. Шинэ даргыг Consult Expo 2018-д урьж мөн Тайланд-н зөвлөхүүдийн институтийн УЗ-ийн дарга ноён Сак ирэхээр боллоо.
MMЗИ-н Гүйцэтгэх Захирал А.Алтантуяа, Сургалт Гэрчилгээжүүлэлтийн Хорооны дарга Ц.Алтангэрэл нар ICMCI-н гүйцэтгэх удирдлагатай уулзаж ММЗИ нь ICMCI ийн Fellows of Academics-тай хамтран ажиллахаар боллоо. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Fellows of Academics ММЗИ-д олон талын туслалцаа үзүүлэх юм. Үүний нэг эхлэл бол менежментийн зөвлөх үйлчилгээний салбар Монгол улсад аль хэр байгааг дэлхийн бусад улсуудтай харьцуулсан Consulting Readiness Index тодорхойлох бөгөөд цаашид юуг анхаарч ямар хүчин зүйлүүдийг тооцон арга хэмжээг авах нь манай улсын зөвлөх үйлчилгээний салбарын хөгжлийг хурдасгахыг харуулах боломжтой юм.