Home » Гишүүнчлэл » Ёс зүйн дүрэм
Мэргэжлийн түвшинд, шударга, зарчимч, хариуцлагатай ажиллана.
- Зөвлөх үйлчилгээний процесст өөрийн гүйцэтгэх үүрэг функцийг харилцагчтай зөв тодорхойлж, зөвхөн мэргэшсэн чиглэлээрээ зөвлөгөө өгөх, цаг хугацаанд нь амласнаа заавал хэрэгжүүлж ажиллана.
- Аливаа зөвлөмж нь онолын орчин үеийн хандлагад суурилан амьдралд хэрэгжиж бодитой үр дүнд хүргэж ажиллана.
- Аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид мэргэжлийн бие даасан байдлыг хадгалан асуудалд бодитой хандаж ажиллана.
- Харилцагчдад тохирсон оновчтой , зөв, хэрэгжихүйц зөвлөмжийг өгөхдөө асуудалд мэргэжлийн голч хандлагыг баримтлан ажиллана.
- Зөвлөхийн мэргэжлийн болон ёс зүйн дүрмийн хүрээнд хууль бус, зөрчилтэй асуудлаас татгалзаж ажиллана.
- Зөвлөхийн үйлчилгээний мөчлөг, жишиг стандартын дагуу үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалан ажлын баримтыг бүрдүүлж ажиллана.
Харилцагчдаа үнэнч хандаж, урт хугацааны түншлэлийг эрхэмлэнэ.
- Зөвлөх үйлчилгээний гэрээт ажил дуусгавар болсон ч өөрийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд байнгын дэмжлэг үзүүлэн харилцагчийн бизнест бодитой хувь нэмэр үзүүлнэ.
- Зөвлөх үйлчилгээний ажлын хэмжээнээс хамааран харилцагч бүрт тохирсон уян хатан үнийн бодлого барихыг эрмэлзэнэ.
- Төлбөрийн чадвараас үл хамааран хөгжихийг хүссэн байгууллага бүрт зөвлөж, дэмжихийг эрхэмлэнэ.
- Харилцагчийг сэтгэл ханамжтай үлдээж чадаагүй бөгөөд энэ тохиолдол нь 2-оос дээш удаа давтагдсан бол Ёс зүйн хороогоор хэлэлцэж хорооны шийдвэрийн дагуу хариуцлага тооцно.
- Нууцын зэрэглэлтэй мэдээллийг 2 тал харилцан тохиролцож гуравдагч этгээдэд задруулахгүй байх хариуцлага хүлээнэ.
- Харилцагч байгууллагын өсөлт хөгжил нь өөрийн бизнесийн амжилтын үндэс гэдгийг ухамсарлана.
- Харилцагчтай соёл, шашин, арьс өнгө, нас хүйс ялгаварлахгүй харьцана.
- Нэг байгууллагын мэдээллийг бусад байгууллагад ашигтайгаар ашиглахгүй.
Өөрийн болон салбарын хөгжлийг дэмжинэ.
- ММЗИ-ийн болон бусад төрлийн мэргэжлийн сургалтуудад идэвхитэй хамрагдаж, мэргэжлийн ном сэтгүүл зэрэг боломжит бүх эх үүсвэрээр өөрийгөө байнга тасралтгүй хөгжүүлнэ.
- Зөвлөхийн ур чадварын хөгжил нь зөвлөх үйлчилгээний болоод цаашилбал нийт бизнесийн салбарын хөгжил мөн гэдэгт итгэл үнэмшилтэй байна.