Хаан банкны Бизнес Инкубаторын Төвийн хүсэлтээр ММЗИ нь тус банкны харилцагч Сибкабел-Энержи ХХК-д бизнесийн оношилгоог амжилттай гүйцэтгэн, тайланг хүлээлгэн өглөө.
Бизнесийн оношилгоо хийх зөвлөх үйлчилгээг ММЗИ-ийн гишүүн Кингдом Инвест Консалтингийн захирал, МСМС, С.Оюун зөвлөх үзүүлсэн юм.
Сибкабел-Энержи ХХК-н Захирал Б.Мөнхбат нь Хаан банкны Инкубатор Албаны дарга Т.Хулан, Гурвалжин Гүүр бизнес төвийн захирал Л.Болор-Эрдэнэ болон ММЗИ-д талархан энэхүү оношилгоо нь менежментийн зөвлөх үйлчилгээнүүдийг тодорхой үе шаттайгаар аван компаниа улам сайжруулан үйл ажиллагааг нь өргөжүүлэн нийгэм, улс орондоо ихийг бүтээх итгэл төгс ажиллахад ихээхэн ач холбогдолтой үйлчилгээ боллоо хэмээн мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагыг харуулсан С.Оюун зөвлөхөд талархал илэрхийлэв.