Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр Хамтын зөвлөх үйлчилгээ эхлэх талаар ярилцлаа

Ази Номхон далайн бүсийн хурлын үеэр Хамтын зөвлөх үйлчилгээ эхлэх талаар ярилцлаа

ММЗИ-ийн зөвлөхүүдийн уулзалт уламжлалт ёсоор болж Токиод болсон Ази Номхон далайн бүсийн хурлын талаар мэдээлэл солилцож Хамтын зөвлөх үйлчилгээ эхлэх талаар ярилцлаа.
СМС цолтой зөвлөхүүд ICMCI-ийн лавлахад өөрсдийн мэдээллээ оруулан дэлхий дахинаа сурталчлагдаж эхлээд байна. Ингэснээрээ аль ч улс орны зөвлөхүүдтэй хамтран зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой. Энэ директорт байгаа зөвлөхүүд нь дэлхий дээр мэргэшсэн байдлыг нь батламжилж буй цорын ганц байгууллага болох ICMC-ийн нэрээр зөвлөх үйлчилгээг ихээхэн хэрэглэгч WB, ADB, EBRD, IMF гэх мэт олон улсын байгууллагууд, төр засгийн агентлагуудад мэдээлэгдэх юм.
ICMCI-аас гишүүд институтаа дэмжих олон арга хэмжээ авах буйн нэг нь институтын дотоод үйл ажиллагааг сайжруулах арга аргачлалаа хангах болон зөвлөхүүдийг мэргэшүүлэх сургалтуудыг батламжлах гэж байна.

Институт энэ жил Хамтын зөвлөх үйлчилгээний 2 төсөл хэрэгжүүлэх гэж байна. Эхний төслийг Яруу Суварга компанийн захирал, ИСО-ийн олон улсын аудитор З.Батгэрэлт зөвлөх ахалж Интерактив Би Ай Компанийн захирал, ММЗИ-ийн Ерөнхийлөгч Ч.Чимиддорж Чиглүүлнэ. Санхүү, Стратеги, Хүний нөөц, Маркетинг, Бүтээмж, Засаглал, чиглэлүүдээр 5 зөвлөх бүхий баг бүрдүүлнэ.

Энэхүү төсөлд хамрагдан мэргэшсэн зөвлөхүүдээс суралцах клиентийг богино хугацаанд бүхий л гол чиглэлээр нь зэрэг сайжруулахыг хүсч буй зөвлөхүүд СV-ээ илгээн 99118210 холбогдоно уу.

Share: