“Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт” – ээс зохион байгуулдаг “Зөвлөхийн Үндсэн Ур Чадвар Олгох” сургалт дараагийн элсэлтээ авч байна.
Энэ удаагийн сургалт 100% онлайн (Zoom) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Анхан шат /16 цаг/
– Сертификат олгоно
– Хичээлийг CMC цолтой зөвлөх багш нар удирдан явуулна
– Өдөрт 2 цаг хичээллэнэ.
Сургалтад хамрагдсанаар та:
- Зөвлөх үйлчилгээний салбарын онцлог, олон улсын болон Монголын зах зээлийн талаар ойлголттой болно
- Зөвлөх үйлчилгээний ёс зүй, Code of Conduct, ММЗИ-ийн ёс зүйн журмыг кейс дээр ажиллан судална
- Менежментийн зөвлөх үйлчилгээний олон улсын стандарт ISO 20700-той танилцана
- Зөвлөх үйлчилгээний үйл явц болон бизнесийн менежментийг ойлгоно
- Зөвлөхийн мэргэжлийн хөгжлийн чиглэлээ тодорхойлох болно.
Мөн та:
• Төслийг амжилттай удирдах
• Харилцааны ур чадвараа сайжруулах
• Өөрийн ёс зүйн дүрэм боловсруулах
• Консалтингийн мөчлөг болон хувийн хөгжлийн төлөвлөгөө гаргах чадварыг эзэмших болно.
Доорх холбоосоор бүртгүүлж, сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөр төлөх дансыг хүлээн авна уу. https://forms.gle/CMcUTuLRLsNnyWEr9




