
Монголын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийн институтээс “Зөвлөхийн Үндсэн Ур Чадварыг Хөгжүүлэх Сургалт”-ыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт 2025.05.14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Сургалтанд хамрагдсанаар зөвлөх та:
- Оношилгоо, шинжилгээний аргуудыг оновчтой хэрэглэх,
- Тайлан тавих, клиенттэй хийх уулзалтыг үр дүнтэй явуулах
- Төслийг амжилттай удирдах
- Харилцааны чадвараа сайжруулах зэрэг чадваруудыг эзэмшихээс гадна өөрийн үйл ажиллагааны ёс зүйн дүрмээ боловсруулж, консалтингийн мөчлөг болон өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ур чадварыг эзэмших болно.
Хэзээ: 2025.05.14-16 09:00-18:00
Хаяг: Улаанбаатар, БЗД 36-р хороо , Их монгол улсын гудамж, Химчан төв, 801 тоот (True L хотхоны хажууд)
Төлбөр – 590.000 төг (НӨАТ ороогүй) Гишүүн байгууллагууд хөнгөлөлттэй.
Та доорх линкээр бүртгүүлснээр танд төлбөр төлөх данс болон сургалтын хөтөлбөр хүргэгдэх болно.
https://forms.gle/KGfDvsxjDvV6rtuC8
Бүртгүүлсэн хүмүүстээ удахгүй мэйл илгээнэ.




