Consult EXPO 2018 угтсан II хэлэлцүүлэг

Consult EXPO 2018 угтсан гурав дугаар хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон “Яруу Суврага” ХХК-н захирал Батгэрэлт таньд процесс сайжруулалтын үнэтэй туршлагаасаа хуваалсанд баярлалаа. Хэлэлцүүлэгийн эхний хагаст бодит жишээн дээр тургуурлан ярилцаж, хоёр дугаар хагаст оролцогчдийг багт хуваан дасгал ажиллууллаа.

Хасбанкны харилцагч нарт зориулсан B2B

Хасбанкны харилцагч нарт зориулсан B2B үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Үйл ажиллагаанд доорхи байгууллагууд: – “Наран анд Консалтинг” ХХК – Хүний нөөц – “Содура Консалтинг” ХХК – Стратеги – “MMCG” ХХК – Маркетинг, судалгаа – “Монголтакс ТМЗ” ХХК- Санхүү, татвар чиглэлээр илтгэл тавьж, 50 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид оролцлоо.

Зөвлөхүүдийн хамтын бүтээл “Бизнес эрхлэгч танд зөвлөх нь” номын уулзалт боллоо

“NCS” ХХК захирал Болор, “IBI” ХХК захирал Чимиддорж, “BDО” ХХК захирал Баянмөнх, “Содура Консалтинг” ХХК захирал Алтангэрэл, “Кингдом Консалтинг”  ХХК захирал Оюун, Хөгжлийн Шийдэл ТББ-н зөвлөх Хишигсүрэн, “TQD” ХХК захирал Уранчимэг, “Монголтакс ТМЗ” ХХК зөвлөх Бат-Өлзий, “Апексофт” ХХК захирал Цогтбаатар, ММЗИ гадаад харилцааны хорооны дарга Туул, ММЗИ гүйцэтгэх захирал Алтантуяа нар оролцсонд талархал илэрхийлье! Дөрвөн […]

Consult EXPO 2018 угтсан анхдугаар хэлэлцүүлэг

Consult EXPO 2018 угтсан эхний цуврал хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө. Мэдлэг оюун, бизнес, менежментийн арвин туршлагаасаа хуваалцсан Dorjnamjil Bolor захиралдаа маш их баярлалаа! Сонсогч бидэнд сатаарах завгүй, эгшин хором бүрт ухаарал хайрласан, мэдлэг шингэсэн шимтэй илтгэл байлаа.

ММЗИ-н Удирдах Зөвлөлийн хурал болж “Consult Expo 2018” зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ

Экспо-д менежментийн чиглэлийн зөвлөх үйлчилгээний компаниудыг өргөнөөр оролцуулан олон улсын байгууллагууд, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран зохион байгуулахаар шийдлээ. Экспо угтан олон төрлийн үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд зориулан зөвлөх үйлчилгээний байгууллагууд 9 сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.  Экспогийн үеэр аж ахуйн нэгжүүдэд менежментийн тэргүүн туршлага, амжилтын түүх, арга хэрэгслүүд, оношлогооны аргачлал, менежментийн гарын […]

Зөвлөхүүдийн чуулга уулзалт – CONSULT EXPO 2018

ЗӨВЛӨХҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ – КОНСАЛТ ЭКСПО 2018 Шинэ хандлага, Шинэ арга барил ММЗИ нь 2018 оны 11 сарын 30-нд үндэсний хэмжээний Зөвлөхүүдийн Чуулга Уулзалт – Consult Expo 2018 зохион байгуулах гэж байгаа билээ. Уг үйл ажиллагааны талаар гишүүд, зөвлөхүүдэд танилцуулан уулзалт өнгөрсөн долоо хоногт болж Expo-д зөвлөхүүд хэрхэн оролцож зах зээл, үйлчлүүлэгч нартай ажиллах, мөн […]

ММЗИ Хамтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна

Жижиг, дунд бизнесийнхэнд ихээхэн тулгамддаг санүү, хүний нөөц, стратеги төлөвлөлт, маркетинг, борлуулалтын асуудлуудыг хоорондын уялдаа холбоотойгоор практик зөвлөмж, хэрэгжүүлэлтээр шийдвэрлэдэгт хамтын зөвлөх үйлчилгээний давуу тал оршдог. IBI-ийн клиентуудэд ИСО, процессын удирдлагын зөвлөгөө эхэлж байгаа нь IBI-н ОЧ ERP төсөл амжилттай хэрэгжихэд ихээхэн чухал гэж зөвлөхүүд үзэж байна. ERP нэвтрүүлэхэд бэлтгэл болгон Процессын удирдлагын төсөл хэрэгжих […]

ММЗИ Бизнесийн Оношилгоо

Хаан банкны Бизнес Инкубаторын Төвийн хүсэлтээр ММЗИ нь тус банкны харилцагч Сибкабел-Энержи ХХК-д бизнесийн оношилгоог амжилттай гүйцэтгэн, тайланг хүлээлгэн өглөө. Бизнесийн оношилгоо хийх зөвлөх үйлчилгээг ММЗИ-ийн гишүүн Кингдом Инвест Консалтингийн захирал, МСМС, С.Оюун зөвлөх үзүүлсэн юм. Сибкабел-Энержи ХХК-н Захирал Б.Мөнхбат нь Хаан банкны Инкубатор Албаны дарга Т.Хулан,  Гурвалжин Гүүр бизнес төвийн захирал Л.Болор-Эрдэнэ болон ММЗИ-д […]