Танилцуулга

ИСО 20700 стандартыг хэрэглэх мэдлэг, чадвартай болж зөвлөх үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх нь зах зээлд бусдаас ялгаран, итгэл төгсөөр зөвлөгөө үзүүлэхийг хүсч буй менежментийн зөвлөхүүдэд ихээхэн ачхолбогдолтой.
Сургалтанд хамрагдсанаар ИСО 20700-стандартыг бүх төсөл дээр хэрэгжүүлэхэд хялбар болох ИСО 20700 стандартын шалгах хуудсуудыг ашиглах талаар суралцах болно. Энэ нь үйлчилгээ үзүүлж буй зөвлөхболон үйлчилгээг авч буй хэрэглэгч хоёрын хооронд ил тод байдлыг бий болгож аль аль талд өгөөжтэй.
ИСО 20700 стандарт нь үйлчилгээний салбарын дэлхийн хамгийн анхны стандарт бөгөөд менежментийнзөвлөх үйлчилгээг чухам энэ л зорилгоор сонгосон. Энэ нь тус салбарын ирээдүйн хөгжилд онцгой ачхолбогдолтой болж ялангуяа хүлээлтийг зөв үүсгэснээр хэрэглэгчдэд хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхчадварыг бий болгоход оршиж буйд юм.

Бусад мэдээлэл

Энэхүү сургалтыг Олон улсын менежментийн зөвлөх институтүүдийн зөвлөл (ОУМЗИЗ)-ийн гишүүн байгууллага болох Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)-ээр дамжуулан зохион байгуулж байна.
Та Мэргэшсэн Менежментийн Зөвлөх (Certified Management Consultant – CMC) болсон буюу ММЗИ-ийн гишүүн хараахан болоогүй зөвлөх ч бай Танд тохирох ИСО 20700 стандартын сургалтын хувилбарууд байгаа билээ.
Сургалтыг Алтанхүүгийн Алтантуяа, Бизнес Экселенс ХХК-ийн захирал, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтийн Ерөнхийлөгч, ОУМЗИЗ -ийн Тэргүүлэх төлөөлөгч, ОУМЗИЗ-өөс ИСО 20700 стандартын шалгах хуудас сургалтын сургагчаар магадлан итгэмжлэгдсэн зөвлөх явуулна.
Хичээлийн агуулга нь ОУМЗИЗ-өөс боловсруулж баталсан контентийн дагуу менежментийн зөвлөгөө өгөх мэргэжил, ИСО 20700 стандартын шалгах хуудасны талаар мэдэх шаардлагатай бүх л зүйлийг хамарч дадлагахийх боломжтой кейс судалгаа дээр суурилсан болно.
Сургалтыг амжилттай дүүргэсэн бүх оролцогчид ОУМЗИЗ -ээс энэхүү сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ авах бөгөөд CV, нэрийн хуудас гэх мэт сурталчилгааны материалдаа ИСО-27000 логог ашиглах эрх авна. Түүнчлэн, ИСО20700.org вэбсайтад фото зураг, овог нэрээ байршуулах боломжтой.

Төлбөрийн мэдээлэл

ИСО 20700 стандартын Шалгах хуудасны сургалтын төлбөр нь:

  • CMC цолтой ММЗИ-ийн гишүүдэд – 79 ам. доллар
  • МCMC цолтой ММЗИ-ийн гишүүдэд – 109 ам. доллар
  • ММЗИ-ийн гишүүдэд – 129 ам. доллар
  • ММЗИ-ийн гишүүн бус зөвлөхүүдэд – 169 ам. Доллар