
🔰 Энэ арга хэмжээнд ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Хэрэв та менежерүүдэд тулгамдсан бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дараах мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, эсвэл өөрийн цаашдын карьерыг зөвлөх үйлчилгээний салбарт харж байгаа бол та ConsultCon-2025-д оролцох боломжтой. Үүнд:
• Стратеги, бизнес модель
• Маркетинг, борлуулалт
• Хүний нөөц, сургалт хөгжил
• Санхүү, нябо, хөрөнгө оруулалт
• Менежментийн систем, процесс, ISO стандартууд
• Манлайлал, байгууллагын соёл ба зан үйл
• Үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ
• Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
• Тогтвортой хөгжил, БОНЗ, Чанар, ХАБЭА, Байгаль орчин
Бусад чиглэлд менежерүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд.
🔰 ConsultCon-2025 ОНЦЛОХ ЗҮЙЛС:
ICMCI Олон Улсын зөвлөх институтуудын консулаас гаргасан AI & Sustainability in Consulting зөвлөхүүдэд зориулсан бодлогын зөвлөмжтэй танилцах.
Хиймэл оюуныг зөвлөх үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийг суралцах.
Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний талаар ойлголттой болох.
ММЗИ-ийн гишүүнээр элсэх, МСМС, СМС гэрчилгээжүүлэлтэд хамрагдах талаарх мэдээлэл авах.
Евродын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх хөтөлбөрт зөвлөхөөр бүртгүүлж, хамтран ажиллах боломжтой танилцах.
Зөвлөхүүд, зөвлөх үйлчилгээний сонирхогч талуудтай нэтворкинг хийх боломжийг олгож байна.
📨 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
Оролцогчдын тоо: 100 хүн
Бүртгэлийн хураамж: 55,000₮
/2025 онд ММЗИ гишүүнчлэлийн хураамжаа төлсөн бол төлбөргүй/
Данс: MN54 000500 5003654794
2025 оны 11-р сарын 25-ны 09-14 цагт
Сөүлийн гудамж, Хаан банк, Сөүл оффис, Театр
8616-1627, 8888-8494, 9902-0550, 8811-0905
📨 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)
Ерөнхий спонсор байгууллагууд:
ХААН Банк
Хөгжлийн Шийдэл ТББ
Дэмжигч байгууллагууд:
Менежментийн Зөвлөх Институтуудын Олон Улсын Консерциум (ICMCI)
Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)
Egune AI
TQCSI Mongolia ХХК
Interactive BI ХХК
ОШМИ Групп ХХК
Sodura consulting ХХК
Business Excellence ХХК
Resiliency Consulting Services ХХК
Buki Consulting & Company ХХК

