ММЗИ-ийн цахим форум – 2027 оны Менежментийн зөвлөхүүдийн үндэсний чуулганыг угтах арга хэмжээ
Олон улсын менежментийн зөвлөх ICMCI-н Ерөнхийлөгч Ник Уорн “MMCI ConsultCon 2026” цахим форумд үндсэн илтгэл тавина.
Монголын менежментийн зөвлөхүүд олон улсын туршлагаас суралцаж, мэргэжлийн хөгжлийн шинэ боломжуудтай танилцах боломж бүрдэж байна.
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)-ээс 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах “MMCI ConsultCon 2026 – Зөвлөх мэргэжлийн оргил өөд” олон улсын цахим форумд Олон Улсын Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудын Зөвлөлийн (ICMCI) дарга Ник Уорн (Nick Warn) үндсэн илтгэгчээр оролцоно.

Үндсэн илтгэл 1: Мэргэжлийн зөвлөхийн хөгжлийн дараагийн шат
Илтгэлийн үндсэн агуулга:
- ICMCI-ийн мэргэжлийн хөгжлийн стратеги, олон улсын чиг хандлага
- Менежментийн зөвлөхийн карьерын хөгжил, чадамжийн хүрээ
- ISO 20700 – Менежментийн зөвлөх үйлчилгээний удирдамж стандарт
- Зөвлөх үйлчилгээний мэргэжлийн ёс зүй, чанар, олон улсын жишиг
Илтгэгчийн тухай
Ник Уорн (Nick Warn) нь мэргэшсэн инженер, мэргэшсэн менежментийн зөвлөх бөгөөд 1990 оноос хойш Зүүн Европ, Ойрхи Дорнодын бүсэд бизнесийн өөрчлөлт, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр тасралтгүй зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрээр Лондон дахь Worshipful Company of Management Consultants-ийн гишүүн, Их Британийн Инженерчлэл, технологийн хүрээлэнгийн гишүүн, Зөвлөх үйлчилгээний хүрээлэнгийн хүндэт гишүүн бөгөөд ICMCI-ийн удирдлагын түвшинд олон улсын мэргэжлийн стандарт, зөвлөхийн чадамжийн хүрээ, мэргэжлийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулж ирсэн туршлагатай.
Яагаад оролцох хэрэгтэй вэ?
Энэхүү илтгэл нь Монголын менежментийн зөвлөхүүдэд олон улсын мэргэжлийн хөгжлийн чиг хандлагатай танилцах, өөрийн мэдлэг, ур чадвар, чадамжаа олон улсын жишигтэй харьцуулах, зөвлөх үйлчилгээний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх шинэ санаа, туршлага олж авах боломжийг бүрдүүлнэ.
ММЗИ нь энэхүү форумаар дамжуулан олон улсын мэдлэг, туршлагыг Монголын зөвлөхүүдэд түгээх, мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээний салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Арга хэмжээний мэдээлэл
📅 Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 20, Баасан гараг
🕑 Цаг: 14:00–17:00 (Улаанбаатарын цагаар)
💻 Хэлбэр: Цахим (Zoom)
🌐 Хэл: Монгол, англи (орчуулгатай)
Бүртгэл нээлттэй
Менежментийн зөвлөхүүд, байгууллагын удирдлагууд, бизнесийн зөвлөхүүд болон зөвлөх мэргэжлээр хөгжих сонирхолтой хүн бүрийг энэхүү цахим форумд оролцохыг урьж байна.
Мэдлэгээ хуваалцъя. Туршлагаа солилцъё. Монголын менежментийн зөвлөх үйлчилгээний салбарыг хамтдаа хөгжүүлье!
Зохион байгуулагч: Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (MMCI)



