Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

CMC, Двайт Михаликсын зөвлөх үйлчилгээний бизнесээ эхлэх нь сургалтын бүртгэл эхэллээ
2022-03-02
by

CMC, Двайт Михаликсын зөвлөх үйлчилгээний бизнесээ эхлэх нь сургалтын бүртгэл эхэллээ

ММЗИ-ээс менежментийн зөвлөх мэргэжилтэн болохыг хүсэлтэй, мөн зөвлөх үйлчилгээний бизнесээ тэлэхийг хүссэн хүн бүрт цуврал сургалт санал болгож байна. ОУМЗИ-ийн Нэр Дэвшүүлэх Хорооны Дарга, Эффектив МенежерсTM-н Ерөнхийлөгч Двайт Михаликзтай хамтарсан сар бүр зохион байгуулагдах төлбөртэй цуврал вебинаруудийн эхнийх зарлагдлаа.

Сургалтын урьдчилсан хөтөлбөр:

“Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай эхлэх нь” сургалт (сар бүрийн 2 дахь мягмар гарагт)

Хичээл   1: Зөвлөх болохын ач холбогдол?

Хичээл   2. Зөвлөх болоход хангалттай сайн болсон гэдгээ хэрхэн мэдэх вэ??

Хичээл   3: Зөвлөх үйлчилгээ нь гэрээгээр гүйцэтгэх ажлаас ямар ялгаатай вэ? Аль нь илүү вэ?

Хичээл   4: Боломжит зах зээл, харилцагчдаа хэрхэн олох вэ?

Хичээл   5: Зөвлөх үйлчилгээний хөлсөө хэрхэн, хэдээр тогтоох вэ?

Хичээл   6. Зөвлөхийн компани байгуулах нь зүйтэй юу?

Хичээл   7. Практик ажлаа хэрхэн зохицуулах вэ?

Хичээл   8. Миний харилцагчид юу хүсэж байгаа вэ?

Хичээл   9. Өөрийн мэдлэг туршлагаа хэрхэн зах зээлд таниулж, үйлчилгээгээ борлуулах вэ?

Хичээл   10. Сошиал маркетинг гэж юу вэ? Үүнийг ашиглах нь зүйтэй юу?

Хичээл   11. Сертификаттай болох надад ашигтай юу? ISO 20700 стандартын тухай ойлголт болон яагаад энэ стандарт чухал бэ?

Хичээл   12. Нэгтгэн дүгнэх хичээл буюу менежментийн зөвлөх мэргэжилтнүүдийн эгнээнд нэгдэх нь.

“Зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай өсгөх нь” сургалт (сар бүрийн 2 дахь пүрэв гарагт)

Хичээл   1: Зөвлөх үйлчилгээ- Бусниулалд автагдсан мэргэжил мөн үү?

Хичээл   2. Менежментийн зөвлөхийн 5 W гэж юу вэ?

Хичээл   3: Бизнесээ хэрхэн тэлэх вэ?

Хичээл   4: Санал хүргүүлэх болон гэрээ байгуулах шилдэг арга туршлага юу вэ?

Хичээл   5: Менежментийн зөвлөхөөр мэргэших нь – юунд анхаарах вэ?

Хичээл   6. Практик үйлчилгээг удирдах нь – бизнесийн дотор юу болдог вэ.

Хичээл   7. Үйлчилгээний үнийг тогтоох.

Хичээл   8. Үйлчлүүлэгчтэй харилцах аргууд –Үйлчлүүлэгчээ халж болох уу?

Хичээл   9. Сертификатын мөн чанарыг ойлгох нь. ISO 20700 стандартын мөн чанар болон үнэ цэнэ.

Хичээл   10. Сошиал Медиа Маркетинг– LinkedIn, Facebook болон бусад платформууд. Цахим хуудас нээх хэрэгтэй юу?

Хичээл   11. Экспертийн мэдлэг туршлагаа мөнгө болгох нь.         

Хичээл   12. Зөвлөх компанийн загвар: Уламжлалт загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээ.

Хичээл   13: Зургаа болон түүнээс дээш хичээлд хамрагдсан хүн бүрд зориулсан үнэ төлбөргүй чөлөөт хичээл.

Сургалтыг олон улсын тэргүүлэх зөвлөх, ICMCI-ийн Ерөнхийлөгч асан Двайт Михаликс өөрийн биеэр удирдан явуулна. Хичээл бүр тухайн сэдэвтэй товч танилцаж дийлэнх хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар зохион байгуулагдана. Иймд менежментийн зөвлөхүүдэд олон улсын CMC зөвлөхөөс суралцах, зөвлөлдөх таатай боломж юм. Амжилттай төгсөгчдөд ММЗИ-ийн сертификат олгоно.

Сургалтын төлбөрийн мэдээлэл:

Энэхүү цувралын онлайн лайв хичээл нэг бүрийн төлбөр 25 ам.доллар байна. Онлайн хичээлд хамрагдаж амжаагүй бол эдгээр хичээлийн дүрс бичлэг бүхий хувилбаруудыг нэг удаад 50 ам.доллароор худалдан авах юм.

Та дараахь холбоосоор бүртгүүлээд төлбөрөө төлөөрэй. https://us02web.zoom.us/…/reg…/WN_6RYJr-zqT8aOkEN_AvBgpA

Төлбөр төлөх зааврыг https://bit.ly/3K6EGmX холбоосоор үзээрэй.

Сургагч багшийн тухай:

Двайт Михаликс ICMCI байгууллагын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гурван жил гүйцэтгэсэн олон улсын хүндэтгэл хүлээсэн зөвлөх юм. Тэрээр өнөөдөр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ Канад улсдаа өөрийн үүсгэн байгуулсан Effective Managers™ менежментийн зөвлөх үйлчилгээний компаниа удирдаж байна.

Хамтрагсад нь түүнийг бизнес менежментийн нарийн төвөгтэй арга технологиудыг хэрэгжүүлж болохуйц хялбар арга техник болгохдоо гаргууд гэж үнэлдэг. Үйлчлүүлэгчдийнхээ бизнес, ажлын амжилтыг ахисан түвшинд очиход тусалж, зөвлөгөө үзүүлсэн байгууллагын ажилтан бүр “зөв ажилдаа өөрийгөө бүрэн дүүрэн зориулж ажилладаг” болж өөрчлөгддөг.

Канад улсын менежментийн зөвлөхүүдийн институт түүний менежментийн зөвлөх мэргэжил, үйлчлүүлэгчид, мэргэжил нэгтнүүдийнхээ төлөө оруулсан хувьд нэмрийг нь үнэлэн “Хүндэт гишүүн” цол олгожээ.

Мэргэжлийн салбартаа судалгааны олон өгүүлэл нийтлүүлсэн зохиогч тэрээр хамгийн сүүлд “Тодорхойгүй цаг үед зөвлөх нь- Дэлхий дахины өнцөг” номоо хэвлүүлжээ. Энэ номондоо менежментийн зөвлөх салбарт үүссэн бусниулал буюу disruption гэх ойлголтын талаар, энэ нь бизнесүүдийг байгаа хийгээд менежментийн зөвлөх мэргэжлийн ирээдүйн талаар тодорхой зурагласан байна.