Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

CONSULT CONFERENCE 2019 ХУРЛЫН ИЛТГЭЛ ЗӨВЛӨХҮҮДИЙН ТУХАЙ – USA, Dallas

CONSULT CONFERENCE 2019 ХУРЛЫН ИЛТГЭЛ ЗӨВЛӨХҮҮДИЙН ТУХАЙ – USA, Dallas

АНУ-ын Менежментийн зөвлөхүүдийн институтээс жил бүр зохион байгуулдаг олон улсын зөвлөхүүдийн хуралд Монголын менежментийн зөвлөхүүдийн институтыг төлөөлж 3 төлөөлөгч Даллас хотноо 10-р сарын 4-6-ны өдрүүдэд оролцлоо. АНУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь зөвлөхүүдийн олон улсын институт ба зөвлөхүүдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд тусалж, дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллага юм. https://www.imcusa.org/
2019 оны хурлын онцлог нь олон улсын зөвлөхүүдийг олноор оролцуулах, мэдээлэх, сэдэлжүүлэх чиглэлээр зохион байгуулж байгааг онцолж, 2020 оны хурал АНУ-ын Бостон хотноо 10-р сард зохион байгуулагдах тухай Хөтөлбөрийн дарга Майкл Эган танилцуулга хийсэн.

Хурлын 1 дэх өдөр
Илтгэгч: Alan Weiss, Ph.D CMC Million Dollar Consulting номын зохиогч, менежментийн зөвлөх. Тэрээр 60 ном, 500 нийтлэл бичсэн.
“Хагас хүчин чармайлтаар бизнесээ яаж хоёр дахин томруулах вэ” сэдвээр илтгэл хийсэн хамгийн хүчтэй илтгэгч байсан ба илтгэлдээ хошин уур амьсгал оруулсан нь заалыг бүхэлд нь инээлгэж хөгжилтэй байдлаар илтгэлээ танилцуулсан. Alan Weiss 72 настай, Fortuna 500 саятангуудад зөвлөдөг зөвлөх.
https://alanweiss.com/about-alan-weiss/

Хурлын 2 дахь өдөр
“The pit stop” хэлэлцүүлэг
Зөвлөхүүд өөрийн үзэл бодол, шилдэг туршлага, зөвлөмж, зөвлөх үйлчилгээний чиг хандлага, үзэл бодлоо Topic болгон байрлуулж өөрийн сэдвийн хүрээнд зөвлөхүүдтэй санал бодлоо хуваалцаж дугуй ширээний хэлэлцүүлэг өрнөсөн.
“Хиймэл оюун ухааны амлалт ба боломж”
Илтгэгч: Dave Copps зах зээл, дэлхийг өөрчлөхөд чиглэсэн цуврал бизнес эрхлэгч технологич, сүүлийн 15 жилийн хугацаанд хиймэл оюун ухаанд чиглэсэн хоёр компанийг байгуулж, компаниа амжилттай зарж борлуулсан туршлагатай зөвлөх, хиймэл оюун ухаан таныг танаас илүү мэдэж таны юу хүсч байгааг гаргаж ирэх талаар олон сонирхолтой зүйлүүдийг танилцуулсан. https://northtexan.unt.edu/issues/2018-fall/dave-copps

“Зөвлөхийн хувийн брэндийг бий болгох нь таны нэр хүндэд нөлөөлнө”
Илтгэгч: Roberta Guise
Guise Marketing & PR-ийн үүсгэн байгуулагч хувийн брэндийг бий болгох, тэдний нөлөө нэр хүндийг өсгөх чиглэлээр зөвлөхүүд, мэргэжилтнүүд, удирдлагууд, мэргэжлийн хүмүүст зөвлөгөө өгдөг зөвлөх. https://www.guisemarketing.com/about

“Шинэ сэтгэлгээ, зөвлөх мэргэжилдээ дахин өөрчлөлт хийх”
Илтгэгч: Ken Lizotte
Уг илтгэлийн үеэр оролцогсдын дунд азтан шалгаруулахад Алтантуяа зөвлөх шалгарч зөвлөхөөс зохиогчийн гарын үсэгтэй Discover your dream career номыг бэлгэнд авсан. Уг илтгэлээр нэгэн онц сонирхолтой сэдвийг хөндсөн нь зөвлөх мэргэжил танд цааш явахааргүй уйтгартай санагдаж эхэлбэл сайн бодож байгаад өөрийн мэргэжлийн чиглэлдээ өөрчлөлт хийх үү, бүр өөрчлөх үү, өөр хүмүүстэй нийлж шинэчлэх үү гэдгийг зөвлөх бодох ёстой гэсэн санааг тун сайн гаргаж ирж чадсан.
http://thoughtleading.com/our-team-ken-lizotte-cmc/

“10 секунд түүнээс бага хугацаанд зөвлөх үйлчилгээгээ хэрхэн вэ”
Илтгэгч: Melinda Marcus
Мелинда Маркус нь компанийн удирдлагуудын шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг харуулдаг, тэрээр итгэл үнэмшилтэй сэтгэл судлал, биеийн хэл ба мессеж гэсэн гурван стратегиар маркетингаа хийдэг. Түүний зөвлөгөө, дасгалжуулалтын үр дүнд компанийн удирдлагууд 279 сая доллараас давсан хэлцээрүүдийг амжилттай хийж байсан. What, who, how, what гэсэн 4 асуултыг та 8-10 секундэд багтаан өөрийн үйлчилгээг нэг өгүүлбэрээр хэлж Уорен Бафетаас хөрөнгө оруулалт авч чадсан гайхалтай кейсыг ярьсан зөвлөхүүдэд их тустай техник байлаа. Энэ нь бидаий мэдэх цахилгаан шатны ярианаас илүү хүчирхэг байсан юм. За энэ илтгэгч заалыг сэрээж, ядарч эхлээд байсан хүмүүсийн нүдийг өөрийн илтгэлээрээ байлдан дагуулж гялалзуулсан гайхалтай эмэгтэй. https://influenceadvisors.com/about/

“Туршлагаа нэмэгдүүлэхийн хэрээр зөвлөхүүд үйлчлүүлэгчдэдээ гарах гарцыг нэмэгдүүлэхэд нь тусалдаг”
Илтгэгч: David Shavzin
Гарах стратеги байнга бэлэн байх хэрэгтэй гэсэн сонирхолтой техникүүдийг танилцуулсан. Юу юу хийж компаниа амжилттай худалдаалах талаар сонирхолтой зөвлөгөөг өгсөн. Энэ илтгэлээр ойрын 5-10 жилд зарагдах дөрвөн сая компаниудад хэрхэн өөрсдийн туршлагыг нэмэгдүүлэн тэдэнд тусалж чадах талаар ярилцсан. https://getonthevaluetrack.com/

“Подкастыг ашиглан өөрийн харагдах байдлаа нэмэгдүүл”
Илтгэгч: Gayle Carson
Сардаа 12 радио нэвтрүүлэг хөтөлдөг, iHeart радиогоор 500,000 сонсогчтой бизнесийн зөвлөх. https://www.linkedin.com/in/gaylecarson
“Ёс зүй нь багийн спорт буюу ёс зүйн шийдвэр гаргах нь хамтран ажиллахад яагаад чухал вэ”
Мэргэшсэн Менежментийн Зөвлөх, зөвлөхүүдийн талаархи өдөр тутмын зөвлөмжийн зохиолч, шинжээч гэрч, сургагч багш, илтгэгч, удирдагч асан Балдригийн чанарын шалгагч, үндэсний техникийн болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөхөөр ажилладаг. https://enterprisegrowth.org/team/mark-haas/

Хурлын 3 дах өдөр
“Үнэ биш итгэлцэл дээр хэрхэн бизнес эрхлэх вэ”
Илтгэгч: Yoram Solomon Ph.D
Бүтээлч, багаар ажиллах сэтгэлгээний удирдагч, 9 ном, 22 патент, 200 гаруй нийтлэл бичсэн. Хүмүүс яагаад томоохон компаниудыг биш стартапуудад илүү бүтээлч ажилладаг, бүтээлч санаа гаргахад хүргэдэг танин мэдэхүйн үйл явцыг судалж докторын зэрэг хамгаалсан зөвлөх. https://www.youtube.com/watch?v=17JdAqDdIQk
Бүтээлч зөвлөгөө, хэлэлцүүлэг
Teresa Jurgens-Kowal
Энэхүү хэлэлцүүлгээр бүтээлч сэтгэлгээг зөвлөлдөх чадвартай хослуулан дээшлүүлэхийн тулд дизайн сэтгэлгээг хэрхэн ашиглахыг онцолсон.

Share: