Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк нь Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институттэй хамтран (ММЗИ) зөвлөхүүдэд зориулсан “Зөвлөх үйлчилгээний зах зээлийн хөгжилд тулгарч буй асуудлууд” сэдэвтэй зөвлөх үйлчилгээний ээлжит чуулганыг зохион байгуулах гэж байна.
Чуулганы үеэр Олон Улсын Менежментийн Зөвлөхүүдийн Институт-ийн (ICMCI) ерөнхийлөгч Двайт Михаликс зөвлөх үйлчилгээний зах зээлийн чиг хандлага болон ёс зүйн дүрэм, ISO 20700 тухай мэдээлэл хүргэх болно.
Энэ жилийн чуулганы гол зорилго нь Зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, дэлхийн чиг хандлага, ирээдүй хэрхэн байгааг зөвлөхүүдэд хүргэхэд чиглэнэ.
Чуулганы завсарлагаар та мэргэжил нэгт зөвлөхүүдтэй танилцан холбоо тогтоох, нэтворкинг хийх гээд олон талын боломжтой.
Дараах линк рүү орж бүртгүүлээрэй. https://forms.gle/ohpg7db6XvMkiZpe9
Хаана: Blue Sky Hotel, Topaz hall
Хэзээ: 2019.11.08-ны өдөр 09:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Утас: +976 99998210, +976 99088210
И-мэйл хаяг: [email protected].