Home » Бидний тухай » Мэндчилгээ

Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) нь 2011 оноос хойш Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн, ёс зүйн өндөр стандартыг баримталсан менежментийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, зөвлөхүүдийг чадавхижуулахад анхааран ажиллаж ирсэн. Цаашид ч энэхүү үйл ажиллагаагаа улам бүр боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна.
Бид Менежментийн Зөвлөх Институтуудын Олон Улсын Зөвлөл (ICMCI)-ийн албан ёсны бүрэн эрхт гишүүн бөгөөд Монголын зөвлөхүүдийг дотооддоо сургаж, MCMC (Mongolian Certified Management Consultant) гэрчилгээжүүлэлт олгодог. Түүнчлэн олон улсын сургалтад хамруулж, CMC (Certified Management Consultant) гэрчилгээжүүлэлт авах боломжийг олгодог нь зөвлөхүүдэд олон улсад бүртгэгдэх, карьераа өсгөхөд тусалдаг.
Манай зөвлөхүүд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад тулгарч буй менежментийн сорилтуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйгээрээ манлайлан оролцож, улмаар улс орны “Алсын хараа 2050” урт хугацааны зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Дэлхийн хэмжээнд менежментийн зөвлөх үйлчилгээний зах зээл 1 их наяд ам.долларт хүрч, цаашид ч өсөх хандлагатай байна. Хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, тогтвортой хөгжил зэрэг энэ цаг үеийн голлох сэдвүүдийг байгууллага, улс орны хөгжилд үр дүнтэй ашиглах, хөгжлийг хурдасгахад менежментийн зөвлөхүүдийн үүрэг оролцоо улам бүр чухал болж байна.
Та зөвлөх бол сургагдсан, гэрчилгээжсэн, ёс зүйтэй, өндөр ур чадвартай зөвлөхүүдийн үндэсний болон олон улсын сүлжээнд нэгдэж, хамтдаа өсч хөгжихийг эрмэлзвэл бидэнтэй нэгдээрэй. Харин танай байгууллагад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бол гэрчилгээжсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллахыг уриалж байна!
Хүндэтгэсэн Г.Цогтбаатар
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн Дарга