Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

Зөвлөхүүдийн цахим мэдээллийн санд бүртгэж эхэллээ
2021-10-07
by

Зөвлөхүүдийн цахим мэдээллийн санд бүртгэж эхэллээ

Зөвлөхүүдийн цахим мэдээллийн сан
Жижиг, дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/ болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институт /ММЗИ/-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй Зөвлөхүүдийн цахим мэдээллийн сангийн бүртгэлд идэвхтэй оролцохыг урьж байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ЗӨВЛӨХҮҮДИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН-г бий болгох ажлыг эхлүүлж байна.
Ингэснээр зөвлөхүүд нь мэргэшил, ёс зүйн зөв байдлаа үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд баталгаажуулан дэлхийн 50 гаруй орны мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдож түншээ сонгох, компаниа хөгжүүлэх, үндэсний болон олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллах, улс орны эдийн засаг, жижиг, дунд бизнесийн хөгжилд оруулах хувь нэмэр, цар хүрээгээ тэлэх боломжтой.
Та бүхэн мэдээллээ оруулан бүртгүүлээрэй.
Хуулийн этгээд буюу байгуулллага бол https://bit.ly/2ZE6YDr холбоосоор
Зөвлөх үйлчилгээ үзүүлэг иргэн бол https://bit.ly/3CSENPh холбоосоор

Share: