Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

ОУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудийн Зөвлөлийн (ICMCI) Ази Номхон далайн бүсийн уулзалтанд ММЗИ амжилттай оролцлоо
2019-06-03
by

ОУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудийн Зөвлөлийн (ICMCI) Ази Номхон далайн бүсийн уулзалтанд ММЗИ амжилттай оролцлоо

Олон Улсын Менежментийн Зөвлөхүүдийн Институтуудийн Зөвлөлийн (ICMCI) Ази Номхон далайн бүсийн уулзалтанд ММЗИ амжилттай оролцлоо.

Япон улсын Токио хотод 5 сарын 27-28 –ны өдрүүдэд болсон энэхүү уулзалтанд ICMCI-ийн тавин орны гишүүн институудын төлөөлөгчид, менежментийн зөвлөхүүд СМС нар хуран чуулж зөвлөх үйлчилгээний талаар болон зөвлөх үйлчилгээний үр дүн, үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар олон сонирхолтой илтгэлүүд танилцуулж хэлэлцүүлэг хийлээ.

ICMCI-ийн Ерөнхийлөгч Двайт Микаликз дэлхий дахинд менежментийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээ их байгааг дурдан энэхүү хэрэгцээг хангахын тулд менежментийн мэргэжлийн зөвлөхүүдийн үүрэг роль их, иймээс энэхүү мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн түлд ICMCI-ийн 2018-19 оны стратеги, гарах үр дүнгүүдийг Институудтай хэлэлцлээ. ICMCI Стратегийн дараахь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

· СМС нарын нэр хүндийг өргөх, хүлээн зөвшөөрүүлэх, сурталчлах

· СМС болон Интсититуудийг арга хэрэгслэл, арга аргачлалаар хангах

· СМС нарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих

· Олон улсын байгууллага, Донор зэрэг гол худалдан авагчдад мэдээлэл хүргэх, ойлголт өгөх

· СМС лавлахаар СМС нарын мэдээллийг олон нийтэд хүргэх

· СМС фирмүүдийг хөхүүлэн дэмжих

· Олон улсын болон бүс нутгуудын уулзалтуудаар туршлага судлах, мэдлэг хуваалцах

· Зөвлөхийн ёс зүйн мөрдлөг, дүрэм журмуудыг шинэчлэх

· Зөвлөх үйлчилгээний ИСО 20700 стандартуудын сургалтуудыг Институудад явуулах боломжоор хангах

· Шилдэг төсөл кейсүүдийг Константинос шагналаар урамшуулах

Эдгээр арга хэмжээ, алхмууд нь ММЗИ-д өргөн боломжийг нээж өгч байгаа бөгөөд ММЗИ нь үндэсний зөвлөхүүдийг мэргэшүүлэн СМС цол олгох болон тэдний мэргэшсэн байдлыг олон улсын байгууллагууд, корпораци компаниуд болон төр засгийн байгууллагуудад сурталчлах болж байна.

Энэхүү хурлын талаархи мэдээллийг ММЗИ дээр 5 сарын 30-ны16 цагт өгөх боломжтой.

Share: