#ConsultCon2025: Хиймэл Оюун ба Тогтвортой хөгжил сэдвээр болно.

Арга хэмжээМэдээ 

2025-11-14 

by admin

Mongolian Management Consultants Institute-с 2025 оны “ConsultCon-2025” зөвлөхүүдийн чуулганыг “ХИЙМЭЛ ОЮУН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулж, ICMCI-ийн бодлого, зөвлөмжийг Монголын зөвлөхүүдэд хүргэж, салбарын шинэ чиг хандлагыг хамтдаа хэлэлцэнэ.

#ConsultCon2025: AI & Sustainability in Management Consulting

XXI зууны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хоёр томоохон хөдөлгөгч хүчин нь УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ болон ХИЙМЭЛ ОЮУНЫ (AI) хурдацтай хөгжил болж байна. Эдгээр хүчин зүйл нь хүн төрөлхтний ажил, амьдралын хэв маягийг гүнзгий өөрчилж, бизнесийн орчны суурь ойлголт, менежментийн арга барилд шинэ эрин үеийг авчирлаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) болон тэдгээрийг дэмжих үзэл баримтлалыг бий болгосон. Энэ нь бизнесийн стратеги, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд уламжлалт санхүүгийн хөшүүргээс илүү чухал байр суурь эзэлж байна. Үүний үр дүнд бизнесийн салбарын зохицуулалт, хэрэглэгчдийн хүлээлт, хөрөнгө оруулагчдын шаардлага нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийг бизнесийн стратеги, систем, гүйцэтгэл, цаашлаад бизнесийн загвар (business model)-аа байгаль орчин, нийгэм, засаглал (ESG) болон тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэхийг шаардах болжээ.

Нөгөө талаас, хиймэл оюун (AI) нь зөвхөн технологийн хэрэгсэл бус, бизнесийн шийдвэр гаргалт, үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгчийн туршлага, бүтээмжийг үндсээр нь өөрчилж байна.

McKinsey & Company-ийн гүйцэтгэсэн глобал судалгаагаар компаниудын 78% нь аль нэг үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн бол, Salesforce-ийн судалгаагаар жижиг, дунд бизнесийн 70 гаруй хувь нь ойрын жилүүдэд AI-д хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү хиймэл оюун ухаан нь бизнесийн стратеги тодорхойлохоос эхлээд хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтын дараах харилцаа, хүний нөөцийн удирдлага зэрэг бүхий л үйл ажиллагаанд салбар харгалзахгүйгээр нэвтэрч байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь менежментийн зөвлөх үйлчилгээний салбарт мөн адил гүн нөлөө үзүүлж, шинэ сорилт ба боломжуудыг авчирч байна.

#ConsultCon2025 – ХӨТӨЛБӨР

Энэ арга хэмжээнд ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Хэрэв та менежерүүдэд тулгамдсан бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дараах мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, эсвэл өөрийн цаашдын карьерыг зөвлөх үйлчилгээний салбарт харж байгаа бол та #ConsultCon2025-д оролцох боломжтой. Үүнд:

  • Стратеги, бизнес модель
  • Маркетинг, борлуулалт
  • Хүний нөөц, сургалт хөгжил
  • Санхүү, нябо, хөрөнгө оруулалт
  • Менежментийн систем, процесс, ISO стандартууд
  • Манлайлал, байгууллагын соёл ба зан үйл
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ
  • Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
  • Тогтвортой хөгжил, БОНЗ, Чанар, ХАБЭА, Байгаль орчин
  • Бусад чиглэлд менежерүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд.

#ConsultCon2025 ОНЦЛОХ ЗҮЙЛС:

  • ICMCI Олон Улсын зөвлөх институтуудын консулаас гаргасан AI & Sustainability in Consulting зөвлөхүүдэд зориулсан бодлогын зөвлөмжтэй танилцах.
  • Хиймэл оюуныг зөвлөх үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийг суралцах.
  • Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний талаар ойлголттой болох.
  • ММЗИ-ийн гишүүнээр элсэх, МСМС, СМС гэрчилгээжүүлэлтэд хамрагдах талаарх мэдээлэл авах.
  • Евродын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх хөтөлбөрт зөвлөхөөр бүртгүүлж, хамтран ажиллах боломжтой танилцах.
  • Зөвлөхүүд, зөвлөх үйлчилгээний сонирхогч талуудтай нэтворкинг хийх боломжийг олгож байна.

#ConsultCon2025 – БҮРТГҮҮЛЭХ

https://docs.google.com/…/1FAIpQLScx5SCSzmLyRs…/viewform: #ConsultCon2025: Хиймэл Оюун ба Тогтвортой хөгжил сэдвээр болно.
  • Оролцогчдын тоо: 100 хүн
  • Бүртгэлийн хураамж: 55,000₮ /2025 онд ММЗИ гишүүнчлэлийн хураамжаа төлсөн бол төлбөргүй/
  • Данс: MN54 000500 5003654794
  • 2025 оны 11-р сарын 25-ны 09-14 цагт
  • Сөүлийн гудамж, Хаан банк, Сөүл оффис, Театр
  • 8616-1627, 8888-8494, 9902-0550, 8811-0905

—————————————————————-

Ерөнхий зохион байгуулагч:

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

Ерөнхий спонсор байгууллагууд:

Khan Bank

Development Solutions NGO – Хөгжлийн Шийдэл ТББ

Дэмжигч байгууллагууд:

ICMCI / CMC Global Official Group

EBRD in Mongolia

Egune AI

TQCSI.Mongolia

Interactive BI

OSHMI

Sodura consulting

Business Excellence

Resiliency Consulting Services LLC

Buki Consulting & Company

—————————————————–

Хуваалцах:

Бусад нийтлэл

 CONSULT WEBINAR-2026

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтийн 2026 оны 5-р сарын ээлжит вебинарыг Төсөл хөтөлбөрийн