Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын гишүүнчлэлийн Удирдах дээд байгууллага ОУМЗИЗ(ICMCI) нь Сайн дурын Зөвлөх ба Гишүүн байгууллагууд, Удирдах Зөвлөл, Төлөөлөгчид болон ICMCI байгууллагын ажилтнуудад зориулсан Ёс зүйн дүрмийн баримт бичгийг 2021 оны 1 дүгээр сард шинэчэлэн баталж, дагаж мөрдөхийг ММЗИ-д үүрэг болгов. Энэхүү баримт бичиг нь Мэргэжлийн зөвлөхүүд ба Гишүүд өөрийн хариуцлага хүлээх чадвар, шударга байдал ба хүндэтгэх хандлагын үнэ цэнээ илэрхийлэн ICMCI байгууллагад өгч буй амлалт бөгөөд Дүрмийн заалтууд нь эдгээр үнэ цэнийг илэрхийлэхэд хүлээн зөвшөөрч болох ёс зүйн хэм хэмжээний зааварчилгаа ба ICMCI байгууллагын зүгээс мэргэжлийн өндөр ёс суртахуун зан төлөв Гишүүдэд хэрхэн суусныг баталгаажуулж шалгах шалгуур болдог.
Ёс зүйн дүрэм нь ICMCI байгууллагад сайн дурын болон гишүүнчлэлээр элсэх, хамтын ажиллагаанд оролцоход зайлшгүй дагаж мөрдөх, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагдах чухал бичиг баримтуудын нэг юм.
Иймд ММЗИ болон түүний бүх гишүүд, Олон улсын мэргэшсэн СМС цолтой зөвлөхүүд энэхүү шинэчлэгдэсн Ёс зүйн дүрэмтэй танилцан, 2021 оноос эхлэн мэргэжлийн Зөвлөх үйл ажиллагаандаа дагаж мөрдөн, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах үүргээ биелүүлж, улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Ёс зүйн дүрмийн эх хувилбар (Англи хэл дээр) линк: ICMCI Code of Conduct 2021