Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)

3-р давхар

Vista Office

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

ММЗИ гишүүн зөвлөхүүд 2021 онд АНУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын давхар гишүүнчлэлтэй болох сайхан боломж нээгдлээ.
2021-03-09
by

ММЗИ гишүүн зөвлөхүүд 2021 онд АНУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын давхар гишүүнчлэлтэй болох сайхан боломж нээгдлээ.

ММЗИ нь АНУ-ын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (IMC USA) – тэй 3 жилийн хамтын  ажиллагааг эхлүүлж Ерөнхийлөгч З.Батгэрэлт, Хуан Нэгрони нар Санамж бичигт 2021 оны 3 сарын 3-ны өдөр гарын үсэг зурсанаар дараахь боломжууд нээгдлээ. Үүнд:

  • ММЗИ зөвлөхүүд нь IMC USA – ийн профешнл ангилал (жилийн US$395)-н гишүүнчлэлтэй дүйцэх “олон улсын стандарт ассошиат” гишүүнчлэлийн ангилалд US$70-аар хамрагдана.
  • Гишүүнчлэлтэй зөвлөхүүд өөрийн нууц үгээр гишүүнчлэлийн платформ дээр ‘My profile’ булангаа үүсгэж өөрийн мэдээлэл, ажилладаг чиглэл болон бусад мэдээллээ оруулсанаар Америкийн Зөвлөхүүдтэй холбогдох боломжтой болно.
  • IMC USA – ийн директорт дөрвөн зуу гаруй зөвлөхүүд болон тэднээс салбарласан гурван мянга гаруй зөвлөхийн бааз байдаг.
  • Санамж бичигт дурдагдсан сургалт, лайв чаатууд вебинар, бичлэгүүд, хурал конференциуд гэх мэт үйлчилгээнүүдийг хөнгөлттэй авна.
  • Сургалт нь зөвлөхөд зориулсан СМС болон мастер түвшин хүртэл сургалтууд байна. Хавсралт үзнэ үү.
  • IMC USA байгууллагатай хамтарч ажилладаг байгууллагуудын үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй авч болно. Зөвлөхөд зориулсан янз бүрийн арга хэрэгслүүд жишээлбэл, маркетингаа хийх, СRM, Zoom 15 хувийн хөнгөлөлттэй авах бүтэн жилийн эрх гэх мэтчилэн. https://www.imcusa.org вебсайтаас харна уу.
  • Тус Институтын гишүүнчлэлийг та өөрийн нэрийн хуудас дээрээ болон CV-дээ оруулж болно.

Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ММЗИ-д дэмжлэг туслалцаа үззүлэх, менторинг хийх, сонгосон зөвлөхүүдэд коучинг хийх, сургалтын айлчлал хийх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэхэд туслах, хамтарч эвент хийх, зөвлөхүүдийн сургалт хөгжилд болон ММЗИ-д ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багт дэмжлэг үзүүлэх зэрэг зүйлүүд орсон юм.

Монголын зөвлөхүүд дэлхийн хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхах энэхүү боломж нь манай зөвлөхүүдэд зөвлөх үйлчилгээгээ өргөжүүлэх, чанар стандартыг сайжруулах, өсөн тэлж олон улсын харилцаа, түншээ  олж авахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected], [email protected] имэйл хаягт хандaж авна уу,

Д.Туул
Гүйцэтгэх захирал

Дээрх файлаас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу,

Share: